Г.Ёндон: Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг нэмнэ

Г.Ёндон: Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг нэмнэ

УИХ-ын чуулганаар Ковидын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон цаашид шатахууны үнэ нэмэгдэнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр “Иргэдийн өргөн хэрэглээний шатахуун АИ92-ийг 2020 оны тавдугаар сараас санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгт барьж ирсэн. Нэгдүгээр сараас шатахууны хилийн үнэ өсч эхэлсэн. Оны эхнээс эхлээд компаниуд алдагдалтай ажиллаж байна. Арванхоёрдугаар сард Засгийн газрын түвшинд АИ92 шатахууны үнийг яръя гэж шийдсэн. Ингээд хоёрдугаар сарын сүүлээр компаниудтай хэд, хэд уулзсан. Энэ хугацаанд компаниудын хүлээж байгаа алдагдлыг тооцоод явж байна. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг нэмнэ.

АИ92 шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Улсын хэмжээнд 30 мянган тоннын АИ92 шатахууны нөөц бүрдүүлнэ” гэлээ.