Ц.Даваасүрэн: Ковидын хуулийн сунгаж болохгүй. Энэ хууль Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчиж байна

Ц.Даваасүрэн: Ковидын хуулийн сунгаж болохгүй. Энэ хууль Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчиж байна

Парламентын засаглалтай манай улсын хувьд цар тахлын онцгой байдлын энэ үед УИХ аль эрт ээлжит бусаар хуралдаад “онцгой байдал”-ын тухай хуулиа баталчих ёстой байсан юм. Гэтэл УИХ-аас давсан эрхтэй Улсын Онцгой комисс гэгч байгууллага сүүлийн жилд УИХ-ын ажлыг хийх болсон. 

Учир нь коронавируст халдвар /Covid-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлж, батлуулсан. Тус хууль Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "коронавирус цар тахал биш" гэж зарласан үед хүчингүй болох бол, нөгөө талаар энэ хуулийн үйлчлэлийн хугацааг УИХ-аас тогтоож өгөх юм. Иймд энэ хуулийн өөрчлөлт энэ сарын 30-ны өдөр дуусаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.

Иймд тус хуулийг үргэлжлүүлж болохгүй гэж УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хууль цааш сунгагдвал, хувь хүний ашиг орлого олох зэрэг бусад эрх зөрчигдөж байна. Тухайлбал, энэ хууль Үндсэн хуулийн 19.2 -д заасан “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэсэн заалтын зөрчиж байна гэж сануулав.