БНСУ бүх нийтээр амрах өдөр БЯМБА, НЯМ гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлав

БНСУ бүх нийтээр амрах өдөр БЯМБА, НЯМ гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлав

БНСУ-ын Засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гарагуудад таарвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийн баталлаа. Тодруулбал, бүх нийтээр амрах ёстой өдөр бямба, ням гарагт таарвал баасан эсвэл даваа гарагт нөхөж амрах юм.

Ирэх наймдугаар сарын 15-ны ням гарагт БНСУ-д Тусгаар тогтнолын баярын өдөр тохионо. Энэ өдрөөс эхлэн шинэ хууль хэрэгжиж эхлэх аж.

Түүнчлэн аравдугаар сарын 3-ны өдөр тохиох Гужусон улс байгуулагдсны баяр, аравдугаар сарын 10-ны өдөр тохиох Хангыл үсгийн баярын өдөр, 12 дугаар сарын 25-ны өдөр тохиох Зул сарын баярын өдрүүд бүгд ням гарагт таарч байгаа учраас даваа гарагт нөхөн амрахаар болжээ.

Гэхдээ уг хууль таваас доош ажилтантай байгууллагад хамаарахгүй.

Эх сурвалж: KBS