10 настай охин “Гадаа тоглоно” гэж гэрээсээ гараад сураггүй болжээ

10 настай охин “Гадаа тоглоно” гэж гэрээсээ гараад сураггүй болжээ

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3 дугаар гудамжинд 10 настай А охин өчигдөр /2021.06.23/ өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өнгөрөгч шөнийн 01:59 цагт өгчээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 10 настай А-г эрэн хайх ажиллагааг өнгөрөгч шөнийн 02:00 цагаас зохион байгуулж эхэлсэн байна.   




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө