БНХАУ, ОХУ, Энэтхэг тэргүүтэй 10 оронд коронавирусийн “Дельта Плюс” мутаци бүртгэгджээ

БНХАУ, ОХУ, Энэтхэг тэргүүтэй 10 оронд коронавирусийн “Дельта Плюс” мутаци бүртгэгджээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ сарын эхээр коронавирусийн мутацилагдсан хувилбарууд шинэ нэршил оноосон билээ. Үүний дагуу Энэтхэгийн хувилбарыг “Дельта” гэж нэрлэхээр тогтсон. Тэгвэл Энэтхэгт  “Дельта Плюс”/Delta Plus-В.1.617.2.1/ гэж нэрлэгдсэн шинэ хувилбар дахин бүртгэгджээ.  

Холбооны эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Ражеш Бхушаны мэдээлснээр тус хувилбар Энэтхэгийн зургаан дүүргийн 22 сорьцоос илэрсэн байна. Үүгээр ч зогсохгүй АНУ, Их Британи, Португали, Швейцар, Япон, Польш, Непал, Хятад, Орос зэрэг есөн оронд бүртгэгджээ. “Дельта Плюс” нь “Дельта” хувилбартай шинж чанарын хувьд төстэй, РНХ вирусийн баяжуулалтын уургийн бүсэд байрладаг байна. Энэ нь вирусийн халдвар дамжуулах чадварыг нэмэгдүүлдэг.

Одоогоор тус мутацийг “анхаарал татсан хувилбар” ангилалд оруулж судалгаа шинжилгээ хийж байна. Мөн орон нутгийн эрх баригчид шинэ голомтуудыг яаралтай хязгаарлах чиглэл өгчээ. 

Эх сурвалж: IndiaTimes 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө