Германы канцлер Анжела Меркель “Модерна”, “АстраЗенека” вакциныг хольж тариулжээ

Германы канцлер Анжела Меркель “Модерна”, “АстраЗенека” вакциныг хольж тариулжээ

Германы канцлер Анжела Меркель “Модерна” болон “АстраЗенека” вакцинуудыг хольж тариулжээ. Өдгөө 66 настай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхний тунгаар “АстраЗенека” хийлгээд байсан бол хэдэн өдрийн өмнө АНУ-д бүтээсэн “Модерна” вакциныг хоёр дахь тунгаар хийлгэсэн байна. 

Германы Засгийн газар өмнө нь хоёр өөр вакциныг хольж хийлгэхийг зөвхөн 60-аас доош насныханд санал болгож байсан бол одоо бүх насныханд нээлттэй болгожээ. Гэвч эрдэмтдийн зүгээс хоёр өөр вакциныг хольж хийлгэснээр сайн үр дүнд хүрнэ гэж баттай хэлэхэд эрт байна гэсэн байр суурьтай байна. 

Герман улсад сүүлийн хэдэн долоо хоногт вакцинжуулалт эрчимжиж байна. Өнөөдрийн байдлаар 82 сая хүн амтай тус улсын талаас илүү хувь нь вакцины эхний тунгаа хийлгэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө