БНХАУ 2022 он хүртэл хилээ нээхгүй

БНХАУ 2022 он хүртэл хилээ нээхгүй

БНХАУ-д коронавирусын эсрэг дархлаажуулалтын кампанит ажилд нэг тэрбум давсан хүн хамрагдсан  ч гэсэн мутацид орсон шинэ хувилбарууд гарсаар байгаад өндөр албан тушаалтнууд сэтгэл дундуур байгаа аж. Иймээс Бээжин хот  цар тахлын хязгаарлалтаа үргэлжлүүлэн дор хаяж ахин нэг жил хилээ хаахаар төлөвлөж байна. 

2022 оны хоёрдугаар сард болох Өвлийн Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулах, эрх баригч Хятадын Коммунист намын даргыг сонгох зэрэг чухал үйл явдлуудыг эрсдэлд оруулахаас сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм. 

БНХАУ-ын вакцин хийлгэсэн хүмүүст шинээр виз олгохыг хязгаарлаж, зочид буудлын тусгаарлалтыг дор хаяж 14 хоногийн хугацаатай байлгах замаар Хятадын эрх баригчид гадны орноос зөөвөрдлөгдөн ирэх эрсдлийг саармагжуулахыг эрмэлзэж байна гэж ард иргэддээ хэллээ. Иймээс БНХАУ хилийн хоригийг 2022 оны дунд үе хүртэл сунгах төлөвтэй болжээ. 

Эх сурвалж: Wall Street Journal