ВИДЕО: Хоол хүнс хайсан заан ганц бие эмэгтэйн гэрийн ханыг цөмлөж оржээ

ВИДЕО: Хоол хүнс хайсан заан ганц бие эмэгтэйн гэрийн ханыг цөмлөж оржээ

Өнгөрсөн амралтын өдөр Тайландадад нэгэн эмэгтэйг шөнө дунд гэртээ байхад  зэрлэг заан дайрч оржээ.

Бүсгүй  "Унтаж байхад гал тогооны өрөөнөөс чимээ гарч сэрсэн.  Доод давхарт буугаад энэ зааныг хана нурааж гал тогоо руу толгойгоороо цохиж байхыг харсан’’ гэж мэдүүлжээ. Хачирхалтай нь уг явдал өмнө нь давтагдаж байсан аж. Эмэгтэйн гэрт өнгөрсөн сард заан дайрч орсноор ханыг аль хэдийн нүхэлсэн байжээ. Харин өнгөрсөн  бямба /2021-06-19/ гарагт өөр заан ирж нүхэнд толгойгоо шургуулсан байна.

Бүсгүйн авсан бичлэгт заан их биеэ сунгаж аяганы шүүгээг ухаж  аягануудыг харшилдуулан дуугаргаж байгааг харуулжээ. Ратчадаван хэлэхдээ "Би багаасаа л манай хотыг тойроод заанууд хоол хайж байхыг харж байсан ".Гэхдээ  тэд миний байшинг удаа жинхэнээсээ сүйтгэж байгаа нь анхны тохиолдол боллоо" гэсэн юм.

Мөн бямба гарагт  гэрт заан орж ирэхэд түүний гал тогоонд хоол байхгүй байсан гэж тэрээр нэмж хэлэв. Гэхдээ саванд хадгалсан давсыг хулгайлах гэж оролдсон байж магадгүй юм гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ан амьтан, ургамал хамгаалах газар энэ талаар фэйсбүүкт нийтлэхдээ ‘’Заан хоолны үнэр авсан учир гал тогоонд орсон байх магадлалтай’’ гэж бичжээ. Мөн ‘’Заан бол өвсөн тэжээлтэн амьтан тул давслаг хүнс хэрэглэх нь биед зайлшгүй шаардлагатай  эрдэс бодисыг нь нөхдөг. Тэд ямар ч төрлийн шимт бодистой хүнсийг хайж олохыг хичээж болно. Манай иргэд энэ талаар мэдээлэлтэй хүмүүс" гэж тус газраас мэдээллэв.

   

                                                                                                       Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө