Д.Нямхүүг “буцаан томилох нэхэмжлэл бүхий” шүүх хурал наймдугаар сар хүртэл хойшлов

Д.Нямхүүг “буцаан томилох нэхэмжлэл бүхий” шүүх хурал наймдугаар сар хүртэл хойшлов

Энэ оны нэгдүгээр сарын 19-ний орой “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гаргасан алдаанаас болж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иймд Д.Нямхүү “ажлаас нь хууль бусаар халсан” хэмээн буцаж томилогдох хүсэлт бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Мөн шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлд дурдсан.

Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг эхлүүлжээ.

Шүүхээс хүсэлт хэлэлцэх үе шатад хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас шинээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.