Итали руу газраар тээвэрлэсэн Монголын ноолуурыг тус улсын тал хүлээн авчээ

Итали руу газраар тээвэрлэсэн Монголын ноолуурыг тус улсын тал хүлээн авчээ

Энэ сарын 03 /2021.06.03/ -ны өдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиосон.

Тус тээвэрлэлтийг хийсэн “Ханбогд кашмер” компани өмнө нь Итали Улс руу БНХАУ-аар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрнэ гэж онцолж байв.

Тэгвэл тус ноолуурын тээвэр Итали улсад очсон байна. Энэ талаар тус улсад суугаа манай элчин сайдын яамнаас “Ханбогд Кашимер” ХХК-ийн Итали улс руу газраар тээвэрлэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн боловсруулсан ноолуурыг Италийн тал хүлээн авлаа” гэж мэдээлжээ.