Х.Баттулгын уучлалт үзүүлэх саналаас татгалзсан М.Энхсайхан 55 сая төгрөг төлж хорих ялаа 2 жил болгуулахгүй гэжээ

Х.Баттулгын уучлалт үзүүлэх саналаас татгалзсан М.Энхсайхан 55 сая төгрөг төлж хорих ялаа 2 жил болгуулахгүй гэжээ

Ерөнхий Сайд асан М.Энхсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйлчлэлийн дагуу Нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, улмаар нээлттэй хорих байгууллагад ял эдэлж буй.

Учир нь түүнд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч энэ нь нотлогдоогүй тул, Эрчим Хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгсөн юм.

Харин М.Энхсайханд ял оноосон явдлыг хуульчдын дийлэнхи нь "хэлмэгдүүлэлт" гэж Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон дүгнэх нь бий.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой хүнээр дамжуулан, Ерөнхий Сайд асан М.Энхсайханд "Гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичээд өгчих, чамайг уучлая" гэсэн хүсэлт дайсан. Гэвч тэрээр "Би ямар ч хэрэг хийгээгүй учраас хэнд ч ямар ч өргөдөл бичихгүй" гэсэн маш тодорхой хариултыг өгсөн гэж буй. Нөгөөтэй М.Энхсайханыг хохирол учруулсан гэх 55 сая төгрөгийг улсад төлбөл түүнд оноосон хорих ялыг 2 жил болгон бууруулах санал тавьсан ч тэрээр “би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Иймд тус мөнгийг төлөхгүй. Хэрэв төлбөл би гэмт хэрэг хийсэн болно” хэмээгээд татгалзсан байна.