Билли Эйлиш өөрийн дуундаа Азиудыг үзэн ядсан утга бүхий үг оруулсандаа уучлалт гуйжээ

Билли Эйлиш өөрийн дуундаа Азиудыг үзэн ядсан утга бүхий үг оруулсандаа уучлалт гуйжээ

Америкийн алдарт дуучин Билли Эйлиш арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан утга бүхий үгийг дуундаа оруулсанд фенүүд нь ихээхэн дургүйцэж, шүүмжилж байна. 

Тодруулбал, залуу дуучин 2011 онд цацагдсан “Fish” хэмээх дуун дээрээ Азиудыг үзэн ядсан утга бүхий үг хэллэг ашиглан дуулсан байжээ. Энэхүү бичлэг нь энэ сарын эхээр "TikTok" дээр байршсаны дараа маш хүчтэй шүүмжлэлд өртөж, Эйлиш уучлалт гуйсан байна. 

Мөн тэрбээр инстаграм хаяг дээрээ уучлалт гуйхдаа өөрийгөө 13 эсвэл 14 настай байсан учраас тухайн үед энэ нь  доромжилсон утгатай  эсэхийг ойлгох, ухамсарлах чадамжгүй байсан гэдгээ тодотгожээ. Мөн өөрийнхөө бичлэгийг үзээд “Маш их цочирдож, ичсэн” гэжээ. 

Түүний инстаграм пост

Эх сурвалж: BBC