Өнөөдөр хуралдах Засгийн газрын хурлаар “НААДАМ ХИЙХ ЭСЭХ”-ийг шийднэ

Өнөөдөр хуралдах Засгийн газрын хурлаар “НААДАМ ХИЙХ ЭСЭХ”-ийг шийднэ

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын баяр наадам зохион байгуулах комисс өчигдөр /2021.06.22/ хуралдаад “Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам”-ыг хийх эсэх талаараа тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан байна.

Тодруулбал, тус комисс Улсын баяр наадмыг зөвхөн нийслэлд хийж, иргэд цахимаар үзэх, эсвэл улс, аймаг, сумын бүх наадмуудыг хойшлуулах, мөн бүр мөсөн цуцлах гэсэн гурван хувилбар ярьсан нь тодорхой шийдвэр гаргаж чадалгүй, өнөөдөр /2021.06.23/ хуралдах Засгийн газрын хуралдаанаар “нэг тийш нь шийдүүлсэн, шийдвэр гаргуулая” гээд тарсан байна. Учир нь долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим асуудлуудыг шийдвэрлэдэг билээ.