Монгол улс халдварын тоогоороо Хятадыг гүйцсэн ч, нас баралтын тоогоор 10 ДАХИН БАГА байна

Монгол улс халдварын тоогоороо Хятадыг гүйцсэн ч, нас баралтын тоогоор 10 ДАХИН БАГА байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Манай улс халдварын тоогоороо БНХАУ-ыг гүйцлээ” гэх мэдээлэл цахим сүлжээнд түглээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад коронавируст халдварын 2268 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 95,819 болж байна. Энэ нь COVID-19 анх илэрч, цар тахал эрчимжиж байсан БНХАУ-д бүртгэгдсэн нийт халдварыг давсан үзүүлэлт юм. Гэхдээ тус улсад бүртгэгдсэн нас баралтын тооноос манай улсынх бараг 10 дахин бага байна.

Тодруулбал, БНХАУ-д коронавирусээс шалтгаалсан нас баралт 4636, харин манай улсад 447 бүртгэгджээ/2021.06.21-ний байдлаар/.