Энэ жилийн олимпийн наадамд анх удаа трансжендер тамирчин оролцоно

Энэ жилийн олимпийн наадамд анх удаа трансжендер тамирчин оролцоно

Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лаурел Хаббард “Токио 2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Ингэснээр тэрбээр хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд оролцож буй анхны трансжендер тамирчин болж байна.

Өдгөө 43 настай тэрбээр 35 настайдаа хүйсээ солиулж эмэгтэй болсон юм. Гэвч 2013 он хүртэл дан эрэгтэйчүүдийн төрөлд хүч үздэг байжээ. Үүний дараа Олон Улсын Олимпийн хороо удирдамжаа өөрчилсний дараа 2015 оноос Хаббард трансжендер тамирчны хувиар олимпод оролцох эрхтэй болсон аж.

“Супер хүнд жингийн” тамирчин тэрбээр 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд одоо дэлхийн чансаад 17-д бичигдэж байна.

Эх сурвалж: BBC