Зах, худалдааны төвүүдийг энэ сарын 22-ны өдрөөс НЭЭНЭ

Зах, худалдааны төвүүдийг энэ сарын 22-ны өдрөөс НЭЭНЭ

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  нээсэн.

УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.