Монгол иргэнд залилуулсан Японы иргэн “Үнэтэй машин авсныг нь хараад итгэж чадаагүй” гэж өгүүлжээ

Монгол иргэнд залилуулсан Японы иргэн “Үнэтэй машин авсныг нь хараад итгэж чадаагүй” гэж өгүүлжээ

Монголд банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээд манай улсын иргэнд залилуулсан Япон иргэн “Өдрийн сонин”-ын өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ. 

Тэрээр "анх монгол иргэн 2015 оны хоёрдугаар сард цахимаар холбогдон, Сингапурт ирж надтай уулзаж байсан. Ингээд монгол улсад бизнес, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр хөрөнгө оруулахыг хүссэн” гэж өгүүлжээ. Ингээд тэрээр хөрөнгө оруулалт хийж. Гэтэл монгол иргэний түүнд үзүүлж байсан банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл, компанийн бичиг баримт, санхүүгийн тайлан зэрэг нь бүгд хуурамч, мөн тэрээр Япон улсын иргэний хөрөнгийг барилгын ажилд оруулсан нь тодорхой болсон байна.

Мөн тус монгол улсын иргэн нь түүний мөнгөөр өндөр үнэтэй автомашин болон орон сууы худалдан авсан байжээ. 

Гэтэл тус хэргийн шалгалт манай улсад удаашралтай явагдаж байгаа тул тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандаж захидал илгээгээд байгаа аж.