Дархан-Уул аймгийн эмч, сувилагчдыг ХӨСҮТ рүү дайчлан ажиллуулахаар болжээ

Дархан-Уул аймгийн эмч, сувилагчдыг ХӨСҮТ рүү дайчлан ажиллуулахаар болжээ

Коронавирус цар тахлын халдвар авсан иргэдийн тоо буурахгүй, цаашид өсөх хандлагатай байгаа учраас өнгөрөгч бямба гарагт болсон УОК-ийн хуралдаанаар “Вакцинжуулалтын ажлуудыг эрчимжүүлж, вакцинжуулалтад иргэдийг хамруулах хуваарь, төлөвлөгөөг гаргаж, цэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгаас вакцинжуулалтын ажилд эмч, мэргэжилтнүүдийг татан оролцуулж, сургаж бэлтгэх арга хэмжээг авах, вакцинжуулалтын талаар иргэд олон нийтэд нээлттэй мэдээллэх” чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг, хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгасан юм.

Энэхүү чиглэлийн хүрээнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс зарим эмч, ажилчдыг ХӨСҮТ-д дайчлан ажиллуулахаар болжээ.

Учир нь энэ долоо хоногоос эхлэн эмнэлгийн нөөц болон ажиллах хүч хомсдолд орж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлж эхэлсэн юм. Мөн хөдөө орон нутагт түргэвчилсэн оношлуурын нөөцийг бүрдүүлж, энэ оны гуравдугаар сарын 30 –ны өдрийн дотор худалдан авах үйл ажиллагааг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр шийдвэрлэн зохион байгуулахыг С.Энхболд сайдад үүрэг болгосон. Мөн энэ долоо хоногоос эхлэн манай улс вакцинжуулалын ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд тавдугаар сарын нэгэн гэхэд Улаанбаатар хотод байгаа насанд хүрсэн бүх иргэдийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа юм.