ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 160 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 160 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний үр дүн, тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 24,482 хүнд шинжилгээ хийхэд 160 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 141 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 19 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
  • БГД-ийн 7 дугаар хороо,
  • СБД-ийн 11, 12 дугаар хороо,
  • СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,
  • ХУД-ийн 20 дугаар хороонд байна.

Мөн сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3296 болж байна. Энэ нь манайд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 71 хувь нь юм. 

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө