SOS: Өвөрхангай, Баян-Өлгий аймагт очоод байсан ХӨСҮТ-ийн инженерээс коронавирусийн халдвар илэрчээ

SOS: Өвөрхангай, Баян-Өлгий аймагт очоод байсан ХӨСҮТ-ийн инженерээс коронавирусийн халдвар илэрчээ

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээ төв /БОЭТ/-д болон Баян-Өлгийн аймагт тоног төхөөрөмж суурилуулахаар очиж ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн инженерээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл албаныханд иржээ. 

Тодруулбал, тус инженер нь энэ сарын 12, 13 –ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байх БОЭТ-д ажиллаад Баян-Өлгий аймагт очсон байжээ. Ингээд Өвөрхангай аймгийн БОЭТ-д түүнтэй харилцсан 14 хүн байгаагийн 13 нь тус эмнэлэгт ажилладаг хүмүүс байгаа ажээ. Иймд Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн хоёр тасагт хязгаарлалт тогтоогоод байгаа ажээ. Харин Баян-Өлгийн аймгаас тодорхой мэдээлэл ирээгүй байна. 




Өнөөдөр үхэр өдөр

19 минутын өмнө