Коронавирусийн халдвартай иргэн хулгайн замаар хөдөө, орон нутаг руу явсан тохиолдол дахин гарлаа

Коронавирусийн халдвартай иргэн хулгайн замаар хөдөө, орон нутаг руу явсан тохиолдол дахин гарлаа

Сонгинохайрхан дүүрэгт батлагдсан нэг тохиолдол нь Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдэгдсэн. 

Тиймээс ЭМЯ-ны зүгээс иргэд цар тахлын үед ухамсартай, хариуцлагатай хандахыг уриалсан юм. Хариуцлагагүй байдлын улмаас халдвар орон нутагт тархах, өвчлөлгүй ногоон бүсүүд эрсдэлд орох, хөл хорио тогтоож эдийн засгийн зогсонги байдалд орох зэрэг нөхцөл байдал үүсэж байгааг анхааруулаа. Мөн нийслэлийн иргэд аль болох орон нутагт зорчихгүй байх. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд “ПГУ” шинжилгээ өгч, сөрөг хариу гарсны дараа зорчих шаардлагатай байгааг анхааруулсан юм.

УДЭТ-ын жүжигчин коронавирусийн халдвар авсан мөртлөө PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй хулгайгаар Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон хэрэг энэ сарын 11-ны өдөр /2021.03.18/ мөн гарсан. Уг үйл явдлаас үүдэн тус багийн 15 хүнийг ХӨСҮТ-рүү авчирч байсан билээ. Энэ мэт хариуцлагагүй үйлдлийг гаргахгүй байхыг иргэдэд мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.