Монголчуудын бүтээсэн “шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур”-т ЭМЯ зөвшөөрөл өгөхийг хүлээж байна

Монголчуудын бүтээсэн “шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур”-т ЭМЯ зөвшөөрөл өгөхийг хүлээж байна

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд коронавирусийг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлж оношлуураа амжилттай бүтээсэн гэдэг. 

Тэгвэл тус оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг ЭМЯ-наас өгөхгүй байгаа бололтой. Учир нь тус оношлуурыг бүтээх ажилд оролцсон Г.Чимэдлхамсүрэн “Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэзээнээс хэрэглэж эхлэх талаар тушаал ирчихвэл шууд хэрэглээнд оруулахад бэлэн байна. Бид ЭМЯ-наас зөвшөөрлөө хүлээгээд суугаад байгаа л гэсэн үг” гэжээ.