SOS: Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн нас баржээ

SOS: Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусийн халдварын нэг нас баралт бүртгэгдлээ. Тодруулбал, халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн энджээ.

Тус иргэн 24 хоног дээрээ эмчлүүлж байсан бөгөөд үүнээс 16-д нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан аж. Биеийн байдал нь нэн хүнд, амьсгалын болон зүрхний дутагдлаар нас барсан хэмээн ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын шалтгаант нас баралт тав болж байна. Өмнө нь нас барсан дөрвөн иргэний хоёр нь өндөр настан, үлдсэн нь архаг хууч өвчтэй байсан.  Нас барсан иргэдийн хоёр нь халдвар авч эмчлэгдэж, эмнэлгээс гарсныхаа дараа эндсэн учраас "коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт гэж бүртгэхгүй" хэмээн ЭМЯ-аас мэдээлсэн юм.