ЭМЯ: Улаанбаатар 149, Хөвсгөл 7, Төв аймагт 2 нийт 158 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар 149, Хөвсгөл 7, Төв аймагт 2 нийт 158 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд дархлаажуулалтын үйл явцын талаар танилцуулах ээлжит мэдээллээ хийж байна. 

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 17,044 хүнд PCR шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатар хотод, долоо нь Хөвсгөл аймагт , хоёр нь Төв аймагт тус тус бүртгэгдсэн байна. Халдвар авсан 158 иргэний 137 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол 21 хүний халдвар авсан эх уурхайг тогтоох ажил явагдаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт, тандалт руу шилжээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 болж байна. 




Өнөөдөр үхэр өдөр

38 минутын өмнө