ЭМЯ: Улаанбаатар хотод 79, Төв аймагт нэг хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод 79, Төв аймагт нэг хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэн шинжилгээний тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нийт 21,585 хүн шинжилгээ хийхэд коронавируст халдварын нийт 80 тохиолдол шинээр илэрлээ. Эдгээрийн 79 нь Улаанбаатар хотод, нэг тохиолдол нь Төв аймагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 80 тохиолдлын 77 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил нь:

  • БЗД-ийн 14 дүгээр хороо
  • СХД-ийн 26 дугаар хороо
  • ХУД-ийн 2 дугаар хороо

Сүүлийн хоногт 50 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,847 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 697 хүн эмчлүүлж байна. Тэднээс 8 хүний биеийн байдал маш хүнд болон хүнд байна" гэв.