“Анна Каренина” жүжиг үзсэн 247 иргэн өнөөдөр УДЭТ дээр шинжилгээнд хамрагдаж байна

“Анна Каренина” жүжиг үзсэн 247 иргэн өнөөдөр УДЭТ дээр шинжилгээнд хамрагдаж байна

Энэ сарын 7-нд "Анна Каренина" жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр тус жүжгийг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэж УОК-оос мэдэгдсэн. Тиймээс эдгээр өдрүүдэд жүжиг үзсэн хүмүүс Covid-19 илрүүлэх шинжилгээ яаралтай өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөх хуваарь гараад байгаа юм.

Гуравдугаар сарын 4-нд жүжиг үзсэн 196, гуравдугаар сарын 5-нд жүжиг үзсэн 236 иргэд шинжилгээнд хамрагдсан бөгөөд өнөөдөр гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн 247 иргэн УДЭТ дээр очиж шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Шинжилгээ авах үйл явц 09.00-17 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд жүжиг үзсэн хүмүүсийг гэртээ зочин урихгүй, өөрийгөө гэртээ тусгаарлан халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.