ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ үйлдэхдээ иргэдийн хувийн мэдээллийг задруулахгүй байхыг онцолжээ

ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ үйлдэхдээ иргэдийн хувийн мэдээллийг задруулахгүй байхыг онцолжээ

Дэлхийн улс орнууд вакцинд хамрагдсан иргэддээ гэрчилгээ олгож, тухайн иргэд гэрчилгээгээ үзүүлэн бусад улс орны хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэх асуудал яригдаж эхэлсэн. Одоогоор энэхүү жишгийн дагуу Израйль улс иргэддээ гэрчилгээ олгоод байгаа бол БНХАУ өчигдрөөс иргэддээ гэрчилгээ өгч эхэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын цахим гэрчилгээ олгохыг мөн дэмжээд байгаа бөгөөд гэрчилгээ үйлдэхдээ иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр онцгой анхаарал хандуулах ёстойг цохон тэмдэглэсэн байна.

Энэ талаар ДЭМБ-ын Дархлаажуулалтын хэлтсийн тэргүүн Кейт О'Брайен  "Эдгээр гэрчилгээнүүдэд ямар вакцин хийсэн талаарх мэдээллийг тусгаж, вакцинуудын аюулгүй байдал, үр дүнгийн үнэлгээний хөтөлбөрт нийцэж, вакцинжуулалт хийх үед эмч нарт шаардлагатай мэдээллийг агуулсан байж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд ийм баримт бичгүүдийг хэрхэн, ямар зорилгоор ашиглах вэ гэдгийг сайтар ялгаж салгах ёстой. Түүнчлэн вакцинжуулалтын гэрчилгээ үйлдэхдээ хувийн мэдээллийг хамгаалах тал дээр онцгой анхаарал хандуулах ёстой хэдий ч үүгээр шалтгаалан хүмүүсийн дэлхий даяар аялах боломжийг хязгаарлахад ашиглахгүй байх ёстой” гэж мэдэгдсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

19 минутын өмнө