ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ: Төлбөртэй вакцин хийж эхэлсэн гэх ташаа мэдээлэл түгээд байна

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ: Төлбөртэй вакцин хийж эхэлсэн гэх ташаа мэдээлэл түгээд байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн  дарга Ц.Эрдэмбилэг өчигдөр /2021.03.09/ Зарим хувийн хэвшил тодруулбал, “Интермед” эмнэлэг иргэдэд “Спутник V” вакциныг төлбөртэй хийж байгаа талаар мэдээлсэн юм.

Бид уг мэдээллийн дагуу “Интермед” эмнэлгээс тодруулахад “Вакцин хийж эхлээгүй байгаа. Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл түгсэн байна. Бид вакцин хийж эхлэхийн өмнө албан ёсоор иргэдэд мэдээлэх болно” гэв.

Өнөөдрийн байдлаар манай улс 26 мянга гаруй иргэнээ вакцинжуулаад байна. Хэрэв энэ хурдаар вакцинжуулалт үргэлжилбэл хүн амын 60 хувийг дархлаажуулахад ойрын хоёр жил шаардлагатай гэх тооцоо бий. Удаашралтай байгаа вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо ч чухал хэмээн мэргэжилтнүүд хэлж буй. Одоогоор “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакцины 10 мянган тунг оруулж ирээд байгаа бол“Монос" ХХК "Астразенека" вакцины 300 мянган тунг энэ сарын дундуур оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.