ЭМЯ: Нийслэлд 96, Завханд хоёр, Төв аймагт долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Нийслэлд 96, Завханд хоёр, Төв аймагт долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Л.Байгалмаа "Гуравдугаар сарын 09-ний өдөр нийт 11,170 хүний сорьцод шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирус илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 96 нь нийслэлд, долоо нь Төв аймагт бүртгэгдсэн бол хоёр нь Завхан аймагт бүртгэгдсэн байна.

Одоогоор нийт таван хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Үүнээс харахад сүүлийн үед томоохон голомтууд нэмэгдэж, халдварын тохиолдол ихсэж байна. Ойрын өдрүүдэд дулаарч байгаа тул өрөө тасалгаандаа агаар сэлгэлтийг маш сайн явуулах шаардлагатай байна” гэж мэдээллээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3481 боллоо. Үүнээс 2,705 хүн эдгэрсэн бол 591 хүн эмчилгээнд байгаа аж.