Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ

Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг 18 хоног хайсны эцэст хошин шогийн нэгэн продакшны жүжигчин Д-ийн автомашинаас олсон юм.

Тухайн жүжигчний автомашины аккумлятор сууж, хаалгыг нь онгорхой үлдээсэн байсан тул тухайн өндөр настан тус машинд орж суусан байж болзошгүй бөгөөд жүжигчин Д арав хоногийн дараа машин дээрээ очиход дээрх үйл явдал болсон юм. Талийгаач ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай олдсон бөгөөд тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Тодруулбал, тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хаах шийдвэр гаргасан байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө