PCR шинжилгээний талаарх мэдээллээ gerege.mn сайтаас авна

PCR шинжилгээний талаарх мэдээллээ gerege.mn сайтаас авна

Коронавируст халдварын PCR шинжилгээ өгсөн иргэн таны шинжилгээ лабораторийн аль түвшинд явж байгааг gerege.mn сайтаас харах боломжтой. Шинжилгээ өгөх цаг урьдчилж авахгүй, иргэд өөрсдөө очоод хүн хоорондын зай баримтлан шинжилгээ өгч байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, “Одоогоор 90 гаруй мянган өрх шинжилгээнд хамруулсны 65 мянгынх нь хариу гарсан. Бусад нь удахгүй гарна, лаборатори ачаалалтай байгаа. Иргэдээс шинжилгээний хариу удаж байгаа бухимдал ирж байна. Таны шинжилгээ лабораторийн аль түвшинд явж байгааг gerege.mn сайтаас харж болно. Улсын хэмжээнд  молекуд генетикийн 14 лаборатори бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Жирийн үед лабораторийн шинжилгээний хариу 24 цагт гардаг бол ачаалалтай энэ үед заримдаа 30 цаг хүрэх тохиолдол бий” гэв.

Баярын өдрүүдэд нийт 1900 эмнэлгийн байгууллагын ажилчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.  

ЭМЯ-ны тооцоолсноор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г өнөөдрийн хурдаар хийвэл 6-8 хоногт нийслэлийн бүх өрхөөс авах боломжтойг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дураад, лаборатори болон ажиллах хүчин чадлаа бодолцоод 12 хоногт шинжилгээ авч дуусгана гэв.