Г.3анданшатар: Өрх бүрд нэг сая төгрөг мөнгөгүй учир ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй

Г.3анданшатар: Өрх бүрд нэг сая төгрөг мөнгөгүй учир ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Ээлжит бус чуулган зарлах эсэх асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

ТэрээрНэгд, өрх бүрд нэг сая төгрөг өгөх мөнгө байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу заавал Засгийн газраас санал авч байж төсвийн тодотгол, Төсвийн хууль санаачлах ёстой. Оффшороос мөнгө орж ирээгүй. Монгол Улс 837417 өрхтэй. Энэ бүх өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нэг их наяд төгрөгийн оффшор, авлигын мөнгө орж ирээгүй. Мөнгө орж ирээгүй байхад мөнгө хуваарилах хууль УИХ батлах боломжгүй.

Хоёрт, Ерөнхийлөгч зөвхөн тогтоолоор мөнгө хуваарилах санал оруулж ирсэн. Төсвийн тухай хуулиар заавал төсвийн тодотгол хийж байж төсвийн нэгдсэн санд орлого, зарлага нь бүртгэгдэж байж мөнгө олгоно. Тиймээс Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу ээлжит бус чуулган хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Нэг сая төгрөг өгөхгүй гээд байгаа юм биш, мөнгө байхгүй. Байхгүй мөнгөний асуудлаар чуулган хуралдах боломжгүй” гэв.