LIVE: Хөл, хориог маргааш 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд тогтооно

LIVE: Хөл, хориог маргааш 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд тогтооно

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан сар шинийн баярын үеэр хөл, хорио тогтоох асуудлаар мэдээлэл хийж байна.   

Тодруулбал, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг өнөөдрийн 3асгийн хуралдаанаар дэмжсэнийг тэрбээр онцоллоо. Энэ үеэр хөл, хөдөлгөөний 90 хувь хүртэл хорино. Тиймээс иргэдийг Сар шинийн баяраар цахимаар золголт хийхийг мөн уриаллаа. Энэ хугацаанд бүх өрхийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Эрүүл мэндийн яамныхан өдөрт 38 мянган хүнээс шинжилгээ авах боломжтой болжээ.

Одоогоор 2000 гаруй хүн халдвар авч хоёр хүн нас барж 1500 орчим хүн эдгээд байгаа гэж тэрбээр мэдэгдлээ. Цаашид хөл, хориог тогтоож яаралтай арга хэмжээ авахгүй бол хоёр сарын сүүлээр халдвар авагчдын тоо 5000 давна гэсэн математик тооцооллыг эрдэмтдийн багаас гаргажээ. Эрсдэлтэй бүлэгт жирэмсэн ээжүүд, ахмад настнууд, суурь өвчтэй хүмүүс орж байна.  

Ү3ЭХ: