С.Амарсайхан: Говь-Алтайд ч бөх барилдуулах боломжгүй

С.Амарсайхан: Говь-Алтайд ч бөх барилдуулах боломжгүй

УОК-ын дарга С.Амарсайхан БЗД-ийн 142-р сургууль дээр ажиллаж буй иргэдээс шинжилгээ авах эмнэлгийн багийнхантай уулзсан. Энэ үеэр сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт үзэгчгүйгээр зохион байгуулах тухай МҮБХ-оос ирүүлсэн хүсэлтийн талаар байр, сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Бид сар шинийн уламжлалт баяраа тэмдэглэж ирсэн. Гэхдээ цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй. Нөгөө талаараа халдварын эрсдэл үүсгэхгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна. Сар шинийн баярын бөхийн барилдааныг цахимаар зохион байгуулах боломжийг судалсан. Ингэхэд цаг хугацаа шаардлагатай, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой шүү дээ" гэлээ.




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө