Хөвсгөлийн уулархаг нутгаар цас оржээ

Хөвсгөлийн уулархаг нутгаар цас оржээ

Хөвсгөл аймгийн уулархаг сумдад өнөөдөр өглөө их хэмжээний цас орж, цаг агаар муудаж хүйтэрсэн байна. Цас орсонтой холбоотойгоор иргэдийг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг холбогдох албанаас сэрэмжлүүлээд байгаа аж. 

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр буюу зуны эхэн сард Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар мөн цас орсон билээ.