Бельгийн эмнэлгийн ажилтнуудын ихэнх нь халдвар авсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсчээ

Бельгийн эмнэлгийн ажилтнуудын ихэнх нь халдвар авсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсчээ

Бельгийн Льеж хотын эмч нар коронавирусийн халдвар авсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсчээ. Тодруулбал, одоогийн байдлаар тус улсын 10 эмнэлгийн эмч нар шинжилгээ өгсөн бөгөөд шинж тэмдэг илрээгүй ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн байна.

Одоогоор тус улсын эмнэлгийн ажилтнуудын дөрөвний нэг орчим нь коронавирусийн халдвар аваад байгаа аж.

Бельгийн зүүн бүсийн хотуудад шинжилгээнд хамрагдсан гурван хүн тутмын нэгээс коронавирус илэрчээ. Эрх баригчид халдварын "цунами" ойрхон байгааг сануулснаас хэдхэн хоногийн дараа ийнхүү эмнэлгүүд өвчтөнүүдээ өөр газар шилжүүлж, яаралтай бус хагалгааг цуцалж байна.

Эх сурвалж: BBC