Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ус хүний ДНХ-г өөрчлөх аюултай гэв

Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ус хүний ДНХ-г өөрчлөх аюултай гэв

Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станцад хадгалагдаж буй усыг тус улсын Засгийн газраас далайд цутгах талаар ярьж буй. Тэгвэл байгаль орчны “Greenpeace” байгууллагаас хэрэв цацраг идэвхт бодисоор хордсон усыг Номхон далайд цутгавал хүний “ДНХ” буюу генийн мэдээллийг өөрчлөх аюултайг анхааруулжээ. Тус байгууллагаас “Цөмийн цахилгаан станцад хадгалагдаж буй 1.23 сая тонн усанд цацраг идэвхт изотопын нүүрстөрөгч ба радионуклидын "аюултай" түвшин бүхий бодисууд агуулагдаж байна. Үүнийг далайд цутгаж, зайлуулбал нийгэм цаашлаад байгаль орчинд урт хугацааны ноцтой үр дагаврыг авчрах аюултай” гэжээ.

2011 оны цунами, газар хөдлөлтийн үеэр Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад томоохон осол гарснаас хойш эвдэрсэн реакторуудыг хөргөхөд их хэмжээний усыг нөөцлөн, ашиглаж байгаа юм.

Хордсон усны хэмжээ өдөрт 170 тонн орчмоор нэмэгдэж, 2022 оны зун гэхэд нөөцийн савны багтаамж дүүрэх эрсдэл үүсэж байгаа тул энэ их хэмжээний усыг зайлуулах шаардлага үүсээд байна. Өнгөрсөн есдүгээр сард хордсон усыг далайд цутгах нь зөв шийдэл биш гэдгийг загас, ан агнуурын салбарын төлөөлөгчид илэрхийлсэн. Мөн Өмнөд Солонгосын талаас ч үүнийг эсэргүүцсэн юм. Гэсэн ч  Японы засгийн газар усыг далайд асгах хугацааг энэ сард багтаан зарлахаар төлөвлөсөн хэвээр байна.

Эх сурвалж: CNN