Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгуульд АН ялжээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгуульд АН ялжээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгууль өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болж Ардчилсан нам ялалт байгуулсан байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Н.Саранчимэг 194, МАН-аас нэр дэвшигч Л.Гантуяа 147, МАХН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбилэг 41 санал тус тус авсан байна.

Ийнхүү Хишиг-Өндөр сумын ИТХ-д АН 11 суудалтай, МАН 10 суудалтай болж байгаа аж.