Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотой ард нийтийн санал асуулгыг 15 тэрбумаар зохион байгуулна

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотой ард нийтийн санал асуулгыг 15 тэрбумаар зохион байгуулна

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотойгоор тус бүлэг хуралдаж байгаа юм.

МАН-ын бүлэг 10.30 цагт хуралдаж эхэлсэн бөгөөд одоо завсарлаад эргэн хуралдах аж. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс олон санал ирсэн. Иргэдийн саналыг тусгаж байгаа. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцээд маргааш байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Ажлын хэсгүүд мөн хуралдана. Хэлэлцэх явцад асуудлууд тодорхой болно. Бид төслөө бэлэн болгоод ард нийтээсээ асууна. Иргэд дэмжвэл хэлэлцээд явна. Ард нийтийн санал асуулгыг явуулахад 15 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол бий. Гэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа төсөв, санхүүтэй холбоотой асуудлууд тодорхой болно. УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс үзвэл эргүүлэн татах заалтыг оруулж байна" гэлээ.