Монголын пара сэлэмчид “Парис-2024” эрхийн төлөө өрсөлдөнө

Монголын пара сэлэмчид “Парис-2024” эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэй ангилалд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.