ВИДЕО: Украины Харьков мужийн телевизийн цамхагт оросууд пуужингийн цохилт өгч, цамхаг хугарч унажээ

ВИДЕО: Украины Харьков мужийн телевизийн цамхагт оросууд пуужингийн цохилт өгч, цамхаг хугарч унажээ

Украины Харьков мужийн телевизийн цамхаг өчигдөр /2024.04.22/ оросын пуужингийн цохилтод өртөж, дундуураа хугарч унасан байна. Энэ талаар Украины прокурорын газрын урьдчилсан мэдээлэлд "цамхаг оросын Х-59 пуужингаар оногдсон" гэжээ. Харин Харьков мужийн дарга Олег Синегубов хэлэхдээ, "агаарын цохилтын үеэр телевизийн ажилчид бүгд хоргодох байранд байсан бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй" гэжээ. Одоогийн байдлаар Харьковт цамхаг бүхий байгууламж халдлагад өртөж, телевизийн дохио тасалдаад байгаа аж. 

Эх сурвалж: BBC