Улаанбаатараас БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Улаанбаатараас БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.

Нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх аж. Тодруулбал, бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардана. Ням гаргийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу хөөрч, 05:30 минутад газардах юм. Уг шууд нислэг нь Монгол Улс Төв Хятадыг холбосон анхны маршрутад тооцогдож буй.

Сонирхуулахад, Чангша хот нь эртний дурсгал, байгалийн үзэсгэлэн, орчин үеийн гайхамшгууд хамтдаа цогцолсон аялал жуулчлалын бүс нутаг юм.