УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ улс төрийн нам эвслүүд энэ сарын 26-28-нд гаргана

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ улс төрийн нам эвслүүд энэ сарын 26-28-нд гаргана

Энэ сарын 26-28-ны өдөр буюу баасан, бямба, ням гарагт нам эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргах талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, нам, эвслүүд нь Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлж, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан.  Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тухайн нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргах аж.