"Манай компанийг 34 хувиа өгөхгүй байгаа мэтээр гүтгэж байна. Бид өнөөдөр ч 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн" гэж Ачит Ихт ХХК-иас мэдэгджээ

"Манай компанийг 34 хувиа өгөхгүй байгаа мэтээр гүтгэж байна. Бид өнөөдөр ч 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн" гэж Ачит Ихт ХХК-иас мэдэгджээ

Өнгөрсөн тав дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд мэдэгдэл хийх үеэрээ, "Ачит Ихт" ХХК-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гэдэг компани руу 13 сая ам.доллар шилжүүлсэн. Удахгүй баримтаар ил болно. МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. 34 хувь Хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих” хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл “Ачит Ихт” ХХК-аас мэдэгдэл гаргаж, 34 хувиа өгье гэж байсан нь буруудаж, гүтгүүлж байна хэмээн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл, “Ачит Ихт ХХК нь 34 хувиа эзэмшүүлэх, гэрээгээ шинэчлэх хүсэлтийг 2013 оноос хойш нийт есөн удаа “Эрдэнэт үйлдвэр”-т албан бичгээр тавьж ирсэн. Хувиа өгье гэсэн тал нь буруутаж, гүтгүүлж байгаад үнэхээр харамсаж байна. Манай компанийг 34 хувиа өгөхгүй байгаа мэтээр гүтгэж байгаа тул өнөөдөр ч гэсэн 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн гэдгээ дахин нотолж байна” гэжээ.