"Ираны Израил руу хийсэн дайралт нь Орос Украинд хийсэн цохилттой төстэй" гэж Америкийн дайны хүрээлэнгээс мэдэгджээ

"Ираны Израил руу хийсэн дайралт нь Орос Украинд хийсэн цохилттой төстэй" гэж Америкийн дайны хүрээлэнгээс мэдэгджээ

Ираны талын нисгэгчгүй онгоц болон пуужингаар Израил руу хийсэн довтолгоо нь Иран, Орос болон Хутистуудаас Израил болон АНУ-ын аль алинд нь чиглэсэн улам бүр аюултай, үр дүнтэй ажиллагаа явуулж байгааг харуулж байна гэж Америкийн Дайны Судлалын Хүрээлэн (ISW) мэдэгдсэн байна. 

Ираны нисгэгчгүй онгоц, далавчит болон баллистик пуужингийн хослол нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системийг төөрөгдүүлэх зорилготой. Энэ арга нь АНУ болон Европын агаарын довтолгооноос хамгаалах системийг даван туулахын тулд баллистик болон далавчит пуужингийн хосолсон цохилт болоод Ираны нисгэгчгүй онгоцоор Украинд цохилт өгөх туршилтуудыг нэг хэсэг гэж ISW мэдэгдсэн байна. Мөн Ираны зохион бүтээсэн нисгэгчгүй онгоцыг АНУ-ын олон дайснууд үргэлжлүүлэн ашиглаж, тэдгээрийг ашиглаж буй талуудын харилцааг гүнзгийрүүлэхэд Тегеран, Орос, Хойд Солонгос, Хятадад тусална гэжээ. 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ