ШУУРХАЙ: БНСУ-ын парламентын сонгуульд АН ялалт байгуулж, "Үндэсний чуулган"-д олонхыг бүрдүүлэхээр болжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын парламентын сонгуульд АН ялалт байгуулж, "Үндэсний чуулган"-д олонхыг бүрдүүлэхээр болжээ

БНСУ-д өчигдөр /2024.04.10/ хууль тогтоох дээд байгууллага буюу "Үндэсний чуулган"-ы гишүүдээ сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн өмнө 26 хувийн дэмжлэгтэй байсан БНСУ-ын Ардчилсан нам сонгуулийн нэгдсэн дүн гарахад 60 хувь буюу 156 суудал авч ялалт байгуулсан байна. Харин эрх баригч нам болох "Ардын хүч" нам 114 суудал авч ялагдсан байна. Ингэснээр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлын нам ялагдал парламентад ялагдал хүлээжээ. Өмнөд Солонгос улсад 2020 онд баталсан Сонгуулийн хуулиар парламентын 254 гишүүнийг иргэдийн саналаар, үлдсэн 46 гишүүнийг хувь тэнцүүлэн сонгодог болсон юм.