Японы Ерөнхий сайд К.Фүмио АНУ-д айлчлал хийхээр, тус улсад хүрэлцэн очжээ

Японы Ерөнхий сайд К.Фүмио АНУ-д айлчлал хийхээр, тус улсад хүрэлцэн очжээ

Японы Ерөнхий сайд К.Фүмио даваа гараг /2024.04.08/-т АНУ-д хүрэлцэн иржээ. Японы Ерөнхий сайдын хувиар сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаа хийж буй айлчлал аж. К.Фүмио лхагва гарагт Вашингтон хотод АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзалт хийхээр товлосон байна. Тэдний уулзалтын үеэр аюулгүй байдал, орчин үеийн технологиос эхлээд нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зэрэг олон асуудал яригдана гэж NHK мэдээлжээ. Мөн Японы Ерөнхий сайд К.Фүмио пүрэв гарагт АНУ-ын Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлэх аж. Сонирхуулахад, 2015 оны дөрөвдүгээр сард Абэ Шинзо АНУ-ын Конгресст үг хэлснээс хойш анх удаа тус танхимд үг хэлэх гэж буй Японы анхны Ерөнхий сайд болж байгаа ажээ. 

Эх сурвалж: NHK