Монгол улс "FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа хос медаль хүртлээ

Монгол улс "FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа хос медаль хүртлээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт эхэлсэн. Тус тэмцээнд манай улсын шигшээ багууд амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос медаль хүртээд байна.

Тодруулал, Монголын эрэгтэй шигшээ баг хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын шигшээ багийг 21-18 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн бол, эмэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт үлдэж, Тайванийн шигшээ багийг 17-10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн юм.