Манай улсын эрэгтэй баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хагас шигшээд Австралийн багт хожигдлоо

Манай улсын эрэгтэй баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хагас шигшээд Австралийн багт хожигдлоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхэлсэн. В хэсгийн нэгдүгээр байраар шөвгийн наймд шалгарсан Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Катарын шигшээ багтай тоглон 19-11 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгараад байсан.

Тэгвэл эрэгтэй баг хагас шигшээд Австралийн шигшээ багт хожигдож, хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.