Л.Энх-Амгалан: Зургаан их дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулж, оюутнуудын автобусны картын зорчих эрхийг нэмж 44 болголоо

Л.Энх-Амгалан: Зургаан их дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулж, оюутнуудын автобусны картын зорчих эрхийг нэмж 44 болголоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад тулгамдаж буй 10 асуудлыг өнөөдрийн /2023.03.29/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Оюутан цэргийн бүртгэлийг ил тод болгосон. Мөн оюутнуудыг цагаар хөдөлмөр эрхлэх журмыг өөрчилж ЗГ-аар хэлэлцэж шийдвэр гаргахаар болсон. Энэ хүрээнд худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай хэлэлцээ хийж цагаар ажил хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн төрийн өмчийн зургаан их дээд сургуулийн номын сан 24 цагаар ажилладахаар боллоо. Харин шалгалтын үеэр Улаанбаатар хотын нийтийн номын сангуудыг 24 цагаар ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бас нэг тулгамдаж буй асуудал болох автобусны картын явах эрхийг дахин нэмж 22 удаа зорчдог байсныг 44 удаа зорчдог болголоо” гэв.